ПСЖ клубээс шигшээдээ дуудагдсан тоглогчид

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Дэлхийд алдартай "1xBet" брэндийн түнш, Францын дээд лигийг тэргүүлж буй ПСЖ клубээс хэд, хэдэн тоглогчид шигшээдээ дуудагджээ. Дэлхийн аваргын өмнөх шигшээ багуудын сүүлийн гэж хэлж болох цугларалтад дуудагдсан тамирчидтай хамтдаа танилцая.

Франц- Лукас Шелалье, Лукас Эрнандез, Уоррен Зайр-Эмери, Усман Дембеле, Десирэ Дуэ

Дидье Дешамын цэргүүд АНУ-д хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Тэд эхний тоглолтоо өнгөрсөн шөнө хийж Бостон хотод Бразилын шигшээ багийг арай гэж хожлоо. Мбаппе болон Экиктике нарын гоолоор 2-1 харьцаагаар ялалт байгуулсан юм. Бразил болон Францын шигшээ 2015 онд нөхөрсөг тоглолт хийснээс хойш хоорондоо таарч байгаагүй.

Хоёр дахь тоглолт ням гарагийн шөнө Вашингтонд Колумбын шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглоно. Энэ тоглолтоор Францын шигшээ дэлхийн аваргаас өмнө багтаа хэрэгжүүлэх тактик, байршлуудыг сонжих гайхалтай боломж байх болно.

Португал: Нуну Мендеш, Жоа Невеш, Витинья, Гонсало Рамос

ДАШТ-д оролцох эрхээ аль хэдийнээ авсан Португалийн шигшээ Мексик, АНУ-д хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Тэд эхний тоглолтоо Мексикт “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд Мексикийн багтай хийнэ. Дараа нь мягмар гарагийн шөнө Атланта хотын “Мерседес-Бенц” цэнгэлдэх хүрээлэнд АНУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглоно.

Украин: Илья Забарный

ДАШТ-д оролцох эрхийн төлөөх тоглолтод шигшээдээ дуудагдсан ч харамсалтай нь тэд ялалт байгуулж чадаагүй. Тэд европын өсөж яваа шигшээ баг болох Шведийн шигшээд 3-1 харьцаатай хожигдон ДАШТ-г гэрээсээ үзэхээр болсон юм.

Бразил: Маркиньос

Мэдээж хэрэг Бразилын дасгалжуулагч Карло Анчелоттигийн эхний сонголт нь Маркиньос байж таарсан.  Гэвч харамсалтай нь тэд нөхөрсөг тоглолтод ялагдал хүлээгээд байна. Дараа нь тэд мягмар гарагийн шөнө Орландо хотд Хорватын шигшээ багтай тоглоно. Тэд хамгийн сүүлд 2022 оны ДАШТ-ний шөвгийн наймд учраа таарч байсан билээ. Тухайн үед үндсэн цагт тэнцээд торгуулийн цохилтоор ялагчийн хувь заяа шийдэгдсэн юм.

Марокко: Ашраф Хакими

ДАШТ-нд оролцох эрхээ аль хэдийнээ хангасан Марокко улсын шигшээ хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Тэд эхний тоглолтоо өнөө шөнө Мадрид хотод Эквадорын шигшээ багийн эсрэг хийх бол даваа гарагийн шөнө Ленс хотод Парагвайн шигшээ багийн эсрэг хийнэ.

Эквадор: Виллиан Пачо

Виллиан Пачогийн Эквадорын шигшээ баг эхний тоглолтоо Мадрид хотод Мароккогийн шигшээтэй хийнэ. Нэг клубийн анд нь Мароккод тоглодог болохоор энэ тоглолт аль, алинд нь чухал байж болох юм. Дараа нь даваа гарагийн шөнө Айндховен хотод Нидерландын шигшээтэй тогтлоно.
 


Өмнөд Солонгос: И Кан-Ин

Өмнөд Солонгосын шигшээ Кот Дивуар болон Австрийн шигшээ багтай учраа таарсан. Одоогоор өөрийн байрлалдаа шилдэг гэдгээ И Кан-Ин хангалттай харуулаад байгаа билээ.

Гүрж: Квица Кварацхелия

Энэ удаад түүнийг шигшээ багийн ахлагчаар гараанд дуудагдсан нь онцлууштай зүйл. Гүржийн шигшээ Израиль болон Литва улсын шигшээ багтай учраа таарсан.

Сенегал: Ибрахим Мбайе

Сенегалын дасгалжуулагч Папе Тиав Парисын залуучуудын академийн бүтээгдэхүүн Мбайег итгэл төгс шигшээдээ дуудлаа. Тэд эхний тоглолтоо Перугийн эсрэг хийх бол хоёр дахь тоглолтоо Гамби улсын шигшээтэй хийх хуваарьтай байна.

Орос: Матвей Сафонов

Парисын өсөх ирээдүйтэй хаалгач тэрээр ОХУ-ын шигшээд дуудагдсан. Тэрээр Никарагуа болон Мали улсын эсрэг хаалгаа манах хэрэгтэй болоод байна.

Испани /U18/ Дро Фернандез

Парисын төлөө анхны гоолоо оруулсан Дро Фернандесийг Испанийн 18 хүртэлх насны шигшээ багт дуудсан. Тэрээр энэ багтайгаа Хорват, Англи, Болгарын багтай учраа таарна. Хэрэв энэ тоглолтод эхний гурван байрын аль нэгт шалгарч чадвал ирэх жил Хорват улсад болох 19 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Saihan \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Saihan \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Mash sain \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Mash sain \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Mash sain \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Mash sain \n

0  |  0
Солонго Энхбуд(66.181.161.149) 2 цагийн өмнө

Mash sain \n

0  |  0
Зочин(59.153.114.29) 3 цагийн өмнө

Энэ 1xBet гээч юмыг манайд хориглочихоогүй бил үү

0  |  0
Top