БАРСА | Булангийн цохилтыг “чулуу” болгогчид

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Герман мэргэжилтэн Ханси Фликийн залуус Ла Лигт одоогоор 78 гоол оруулаад байна. Энэ нь хоёрдугаарт жагсаж буй Реал Мадридаас 15-аар илүү гэсэн үг юм. Тэд илүү гоол оруулаад зогсохгүй булангийн цохилтоос оруулсан гоолоороо лигийг тэргүүлж байна. Булангийн цохилтоос тэд 11 гоол оруулсан. Энэ үзүүлэлтээр хоёрт жагсаж буй Овьедо клуб 8 гоол оруулсан үзүүлэлттэй байна.

Дэлхийд тэргүүлэгч “1xBet” брэндийн хамтрагч Барселона клубийн булангийн цохилтыг янз бүрийн тоглогчид дамжуулжээ. Тухайлбал улирлын эхний булангийн цохилтыг наймдугаар сард Левантегийн эсрэг хийхэд Ламин Ямал гүйцэтгэж, Педри гоол оруулсан. Мөн тоглолтод Рафинья дамжуулаж, Ферран Торрес гайхалтай гоол оруулсан юм. Түүнчлэн Эрик Гарсиа, Араухо, Решфордыг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Реал Мадридын эсрэг Кунде, Сельта Вигогийн эсрэг Левандовски ч булангийн цохилтыг чулуу болгосныг дурдах нь зүй.

Клубийн залуу од Ламин Ямаль Майорка клубийн эсрэг тоглохдоо Дани Ольмогийн булангийн цохилтыг гоол болгож чадсан бол Хирона клубийн эсрэг Кундегийн булангий цохилтыг Кубарси гоол болгоод байна. Лигийн хүрээнд Леванте клубтэй дахин таарахад мөн л хоёр гоолыг булангийн цохилтоос оруулсан. Энэ удад Бернал, Ферминийн хослол, Гарсиа, Ямалийн хослол үр дүнгээ өгсөн юм.

Улаан, хөх алагласан “Барселона” клуб хамгийн сүүлийн булангийн цохилтыг Жоа Канселу гүйцэтгэж Роналд Араухо мөргөсөн. Чухам энэ гоолын ачаар Барселона клуб улирлын ээлжит ялалтаа байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top