Аваргуудын лигт Барселона баг Ньюкасл багийг 7:2-оор хожсон тоглолтод Ламин Ямаль дахин нэг гялалзсан тоглолтыг үзүүллээ. Ялангуяа хоёрдугаар хагаст каталончууд илт давуу тоглож, өсвөр насны одын нөлөө тод харагдсан юм.
Түүний энэ тоглолт Барселонад ямар байрлалд тоглох ёстой вэ гэсэн шинэ хэлэлцүүлгийг дахин өрнүүллээ. Cadena SER-ийн шинжээч Маркос Лопес, Ямаль ирээдүйд төвийн байрлалд тоглох нь гарцаагүй гэж үзэж байна.
Тэрбээр: “Рафинья маш өндөр түвшинд тоглож байна, Левандовски ч формдоо эргэн оржээ. Харин өнөөдөр Ламин өөрөөр тоглолоо. Тэр жигүүрт тийм ойр байгаагүй. Миний бодлоор эрт орой хэзээ нэгэн цагт тэр төвд тоглох болно” гэжээ. Мөн тэр Ямалын ур чадварыг онцлон: “Тэр бол үнэхээр гайхалтай тоглогч. Эхний гоол нь эргэлт хийж, хамгаалагчийг төөрөгдүүлснээс эхэлсэн. Үүний дараа тэр Фермин болон Рафинья руу гоолын дамжуулалт өгсөн. Левандовскийн гоол ч бараг ижил байдлаар орсон. Хуурамч ес, довтолгооны хагас хамгаалагчийн байрлалд тэр маш өндөр түвшинд тоглож байна. Бид 21 гоол, 16 оновчтой дамжуулалтын тухай ярьж байна” хэмээн онцолсон байна.
Энэ улиралд дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш Барселона багийн залуу од Ямаль зарим тоглолтод төвийн байрлалд тоглож, үр дүнгээ өгсөн ч баруун жигүүртээ ч мөн гайхалтай тоглолтоо үзүүлсээр байгаа. Одоогоор түүнийг байрлал сольж магадгүй гэсэн хүлээлт байгаа ч энэ өөрчлөлт ойрын хугацаанд биш, харин ирээдүйд хэрэгжих төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )