Барселона клубийн ерөнхийлөгчөөр Жоан Лапорта улиран сонгогдлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Испанийн хөлбөмбөгийн агуу түүхт, дэлхийн спортын алдарт “1xBet” брэндийн хамтрагч Барселона клубийн ерөнхийлөгчийн сонгууль амралтын өдөр явагдаж, санал хураалтаар тус клубийн одоогийн ерөнхийлөгч Жоан Лапорта улиран сонгодсон байна. Барселона клубийн гишүүд болон арын албаны ажилчид, хөгжөөн дэмжигчдийн зарим төлөөлөгчдийн дунд явагдсан сонгуульд 68% саналаар ялалт байгуулжээ. Тэрээр ялалтынхаа дараа “Үнэхээр сайхан байна. Энэ гайхалтай клубийн тэргүүний сонгуульд ялалт байгуулна гэдэг үнэхээр сайхан байна. Бид сайхан ирээдүйн төлөө үргэлж тэмүүлсээр байх болно” гэж ярьжээ.

Лапортагийн хувьд одоо клубийг өрнөөс гаргах, шинэ цэнгэлдэхийг бүрэн ашиглалтад оруулах, зарим нэг ур чадвартай тоглогчдыг эгнээндээ нэгтгэх, залуу авьяастнуудаа алдалгүй гэрээгээ сунгах зэрэг олон ажил хүлээж байна.

Жоан Лапорта 2003-2010 оны хооронд Барселонаг удирдаж Пеп Гуардиола болон залуу авьяастан Месси нарын хамтаар ялгуусан амжилт үзүүлж байсан юм. Улмаар 2021 онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж, ялалт байгуулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top