ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улаанбурхан өвчний дэгдэлт гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 9 тохиолдол батлагджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1 нь нийслэл Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт илэрсэн байна. Харин нас баралт шинээр бүртгэгдээгүй байна. Одоогоор 33 хүн эмнэлэгт ,1 хүн гэрээр хэвтэн эмчлүүлж байна. 

Улсын хэмжээнд нийт 14,343 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 11,653 нь Улаанбаатар хотод, 2,685 нь орон нутагт бүртгэгдэж 15 хүн нас барсан байна. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүд илүү өндөр байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top