Түүхэнд үлдэх хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгүүд

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөлбөмбөгт мухар сүсэг, уламжлал нь тактик болон тамирчдын бэлтгэлтэй адил ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш Барселона клуб 125 жилийн ойгоо тохиолдуулан CAT нэртэй зэрлэг муур хэлбэрийн маскотоо танилцуулсан. Энэ дүрийн “генд” “Хөх ягаан”-уудын гэр бүлийн харизм, бүтээлч чанар, манлайлах чадвар гээд бүхий л үнэт зүйлсийг шингэсэн гэж үздэг.

Гэхдээ маскот зөвхөн клубуудад байдаг зүйл биш. Олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүд ч өөрсдийн бэлгэ тэмдэгтэй байдаг. Маскотууд нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салшгүй хэсэг болсон бөгөөд Диего Марадонагийн алдарт “Бурхны гар” мөч эсвэл Зинедин Зиданы тэсрэлт шиг түүхэнд үлддэг юм.

Уилли арслан — Англи 1966

1966  оны ДАШТ анхны маскотыг танилцуулсан бөгөөд энэ нь Уилли нэртэй арслан байв. Зохион байгуулагч улсын бэлгэдлийг үндэсний өмсгөлтэй дүрээр харуулах энгийн боловч гайхалтай санаа биеллээ оллоо. Энэ нь фенүүдийн дунд ихээхэн амжилт олж, дараагийн олон арван жилийн маскотын чиг хандлагыг тодорхойлсон түүхтэй.

Хуанито — Мексик 1970

1970 оны ДАШТ-ий маскот Хуанито нь сомбреро малгайтай хөгжилтэй хүү байв. Тэр Мексикийн соёлын амин сүнсийг илэрхийлсэн ба дэлхийн үзэгчдэд ч ойлгомжтой байлаа. Инээмсэглэл, үндэсний уламжлал, хөлбөмбөгийн бөмбөг гэсэн энгийн хослол нь дэлхийн өнцөг булан бүрийн хөгжөөн дэмжигчдийг сэтгэлийг хөдөлгөв.

Хуанито гарч ирснээр маскотын тухай ойлголт өөрчлөгдөж, тэд улс орныг сурталчлах  нэрийн хуудас болсон.

Чао — Итали 1990

1990 оны ДАШТ-ийг зохион байгуулагч Итали улс уламжлалт амьтан, дүрүүдээс татгалзаж, Чао нэртэй геометр хэлбэрийн абстракт дүрийг танилцуулсан. Итали эх орондоо хүлээн авсан ДАШТ-д аварга болж чадаагүй (хүрэл медаль авсан) ч Чао бэлгэ тэмдэг хөлбөмбөгийн түүхэнд “нэрээ мөнхөлсөн” билээ.

Страйкер — АНУ 1994

1994 оны ДАШТ-д америкчууд  ямар нэгэн туршилт хийлгүйгээр, бэлгэ тэмдэг бүтээх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг The Walt Disney кино компанид  даатгажээ. АНУ-ын шигшээ багийн өмсгөлтэй Страйкер нэртэй нохой фенүүдийн дунд асар их шуугиан тарьсан.

Тухайн үед ДАШТ-ий маскот анх удаа их хэмжээний ашиг оруулсан бөгөөд нийт борлуулалтын ашиг 11 сая ам.доллароос давжээ. Страйкер “халуун талх” шиг л хурдан борлуулагдаж байжээ. Тэр тэмцээнд АНУ-ын шигшээ шөвгийн 16-д хүрч, эцэст нь аварга болсон Бразилын шигшээ багт хожигдсон.

Ато, Каз ба Ник — БНСУ & Япон 2002

2002 оны ДАШТ нь түүхэнд анх удаа хоёр улс хамтран зохион байгуулсан ДАШТ байв.

Маскотын дизайнд бүс нутгийн технологийн дэвшлийг харуулах зорилгоор компьютер график ашиглажээ.

Ато бол дасгалжуулагч, харин Каз, Ник нар  тоглогчдыг илэрхийлдэг.

Эдгээр нэрийг фенүүд интернетээр санал өгч сонгосон. Тэр тэмцээнд Японы шигшээ баг шөвгийн 16-д Туркийн багт хожигдсон. Харин гуравдугаар байрны төлөөх тоглолтод Турк БНСУ-ын шигшээг мөн хожсон юм.

Дуншиж буй маскотууд — 2026

Энэ оны ДАШТ- мөн гурван маскоттой байна. Тэд бол Клач халзан бүргэд, Мэпл хандгай, Заю ягуар юм. Энэ зун бид тэднийг анх удаа тайзан дээр гарч ирэхийг харах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top