Первис Эступиньяны хүчтэй цохилт Inter-тэй хийсэн тоглолтод AC Milan-д ялалт авчирснаар олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш Сери А лигийн тэргүүлэгчдийн жагсаалтын онооны зөрүүг долоо болгож багасгалаа.
Энэхүү тоглолтоос өмнө Inter жагсаалтыг 10 онооны зөрүүтэй тэргүүлж байсан тул Италийн аваргын өрсөлдөөн бараг шийдэгдсэн мэт харагдаж байв.
Харин энэ ялалтын дараа улирал дуусахад 10 тоглолт үлдсэн Milan-д найдварын оч аслаа.. Тэд энэ улиралд Inter-ийг хоёр дахь удаагаа хожиж байна.
Эступиньян тоглолтын эхний үе дуусахаас 10 минутын өмнө шийдвэрлэх гоолыг оруулсан. Юссуф Фофанагийн оновчтой дамжуулалтыг хүчтэй, оновчтой цохилтоор хаалганд оруулж, “чулуу болгов”.
Энэ гоол орохоос өмнөхөн Интер тэргүүлэх маш том боломжийг алдсан юм. Хенрик Мхитарян төвөөс довтлон торгуулийн талбайд орж ирсэн ч хаалгач руу шууд цохиж боломжоо алдсан.
Хоёрдугаар үеийг Милан илүү идэвхтэй эхлүүлж, Фофана онооны зөрүүг нэмэх боломжтой байсан ч түүний цохилтыг хаалгач хаасан. Харин Интер-ийн хамгаалагч Федерико Димарко торгуулийн талбайд маш сайн байрлалд бөмбөг авч тэнцүүлэх боломжтой байсан ч бөмбөг хаалганы дээгүүр өнгөрөв.
Тоглолтын төгсгөлд Интер хүчтэй шахалт үзүүлсэн ч Милан хамгаалалтаа сайн барьж, чухал ялалтыг авч чадлаа.
Энэ үр дүн Интерийн дараалан авсан найман ялалтын цувралыг зогсоож, тэдний хувьд арваннэгдүгээр сард Milan-д хожигдсоноос хойших анхны ялагдал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )