
The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний эхний тоглолтод Бразилийн paIN Gaming багийг 2:0 харьцаатайгаар хожиж, тэмцээнийг 1–0 гэсэн үзүүлэлттэйгээр үргэлжлүүлэхээр боллоо.
Тэд дахин хоёр хожил байгуулбал шигшээ шатанд шалгарна. Тус тэмцээн нь Европт онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд 16 баг оролцоно. Эдгээрээс шилдэг 8 баг дараагийн шат болох LAN Finals (Playoffs)-д шалгарч үлдэх юм.
Тус тэмцээний нийт шагналын сан 776,000 ам.доллар. Багууд эзэлсэн байраасаа шалтгаалан 48-250 мянган ам.доллар хүртэл шагнал хүртэх боломжтой ажээ.
The MongolZ баг өнөөдөр Aurora багийн эсрэг өрсөлдөнө.


Сэтгэгдэл ( 0 )