FIBA Дэнлхийн цомын 2-р шатанд оролцсон хамгийн өндөр, намхан, настай болон залуу тоглогчид

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2027 оны FIBA Дэлхийн цомын шалгаруулалтын 2-р шатад оролцсон хамгийн өндөр, намхан, настай болон хамгийн залуу тоглогчдыг тодруулжээ.

Хамгийн өндөр тоглогч хэн байсан бэ?

2-р шатны тоглолтуудад 2.20 метрээс өндөр гурван тоглогч оролцсон байна. Ромаро Гилл дахин хамгийн өндөр тоглогчдын нэг болсон бол түүнтэй адил өндөртэй Хятадын Жяхао Ю (2.21 м) мөн багтжээ.

 22 настай Ю энэ удаагийн тоглолтод Хятадын Тайбэй-г хожиход чухал үүрэг гүйцэтгэж, 9 оноо, 6 удаа сагснаас бөмбөг авсан байна.

 Хамгийн намхан тоглогч хэн байсан бэ?

Эл жагсаалтыг “тэргүүлж” буй хоёр тоглогч бол өндрөөс үл шалтгаалан талбай дээр хэрхэн ялгарч болдгийн тод жишээ юм.

• Чайлд Дундао:  Өнгөрсөн зун болсон AfroBasket 2025 тэмцээний TISSOT MVP. 2-р шатанд тэр Африкийн урьдчилсан шатанд бөмбөг таслалтаар рекорд тогтоож, бараг трипл-дабл хийх шахсан. Тэрбээр дунджаар 22.7 оноо, 6.0 оновчтой дамжуулалт өгчээ.

• Японы шигшээ багийн ахлагч Юки Тогаши ч мөн адил шигшээ багийнхаа төлөө чухал шидэлт, тоглолтуудыг хийсээр байна. Тэр энэ цонхонд дунджаар 6.5 оноо, 4.0 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Хамгийн ахмад тоглогч хэн байсан бэ?

Иракийн Али Хамид энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тэр хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 42 нас хүрэх бөгөөд энэ шатанд тоглож, нэг самбараас бөмбөг авч, мөн оноо авсан юм.

Хамгийн залуу тоглогч хэн байсан бэ?

Дэлхийн брэнд 1xBet-ийн албан ёсны түнш FIBA-ийн Дэлхийн цомын урьдчилсан шатны шалгаруулалт маш хурдан өнгөрч байна. Нэгдүгээр үатанд хамгийн залуу тоглогч байсан Стефан Йоксимович аль хэдийн шигшээ багийн 4 тоглолтод оролцсон туршлагатай болж, 2-р шатанд дөрөв дэх хамгийн залуу тоглогч болжээ.

Харин энэ удаад хамгийн залуу тоглогч бол 2010 онд төрсөн довтлогч Август Энгельхардт Мёллер байв. Тэр өнгөрсөн жил U16 EuroBasket Division B тэмцээнд 14.8 оноо, 11.0 самбараас бөмбөг авч гялалзсан юм.

Мёллер энэ шатанд Гүржийн эсрэг тоглолтод ахлах шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top