Ираны шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ээс татгалзвал яах вэ?

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөн Олон улсын хөлбөмбөгийн холбоог /FIFA/ эвгүй байдалд оруулаад байна. Нэг талаар Ираны шигшээ баг тэмцээнд оролцохоос татгалзаж болзошгүй бол нөгөө талаар FIFA аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэд дахин чангатгах шаардлагатай нүүр тулна.

Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж үүссэн нөхцөл байдлаас үзэхэд тэмцээнд оролцох магадлал бага байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг удирдлагууд гаргана гэж мэдэгджээ.

Энэ тохиолдолд хөлбөмбөгийн ДАШТ-ий дүрмийн зургадугаар заалт идэвхжих ба энэ дагуу Ираны шигшээ баг тэмцээн эхлэхээс өмнө нэг сарын өмнө бойкот зарлах учиртай. Ингэснээр сахилгын комисс тус багт 323 мянга орчим ам.долларын торгууль ногдуулна. Нэг сараас бага хугацаанд ийм шийдвэр гаргавал торгуулийн хэмжээ 647 мянган ам.доллар болж өснө. Түүнчлэн иранчууд FIFA-аас шигшээ багийн бэлтгэлд зориулсан санхүүжилт болон тэмцээнд оролцохтой холбоотой бусад төлбөрийг буцаан олгох ёстой.

FIFA ДАШТ-д шалгарсан шигшээ багийн бэлтгэлд зориулж 1.5 сая ам.доллар болон тэмцээнд оролцохтой холбоотой нийт санхүүжилт болох 10.5 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн байна. Эдийн засгийн хоригоос гадна тухайн орны хөлбөмбөгийн холбоог FIFA-аас цаашид зохион байгуулах арга хэмжээнээс хасах хүртэл сахилгын арга хэмжээ авдаг байна.

Дүрэм ёсоор аль нэг улс ДАШТ-д оролцохоос татгалзвал FIFA өөрийн үзэмжээр өөр багийг сонгох эрхтэй. Хэрэв FIFA Азийн холбооны квотыг хэвээр үлдэх шийдвэр гаргавал Иракийн тамирчдад шанс их болно. Иракийн шигшээ баг тивийн шалгаруулалтын плей-офф-т оролцох эрх авч байсан билээ.

Харин Ираны шигшээ баг тэмцээндээ оролцох шийдвэр гаргавал юуны өмнө визийн асуудалтай тулгарна. Зохион байгуулах хороо Доналд Трампаас ДАШТ-д оролцох тамирчид болон албаны хүмүүст визийн хөнгөлөлт үзүүлэх зөвшөөрөл авч чадсан ч хөгжөөн дэмжигчдийн хувьд нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж олон улсын 1xBet компанийн спортын шинжээчид онцолжээ.

Бэлтгэлийн баазаар Ираны шигшээ баг Аризона мужийн Тусон дахь Кино спорт комплексыг сонгосон байна. Ираны баг зургаадугаар сарын 15-нд Шинэ Зеланд /Лос Анжелест/, зургаадугаар сарын 21-нд Бельги /Лос Анжелест/, зургаадугаар сарын 26-нд Сиэтл хотноо Египетийн багтай учраа таарах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top