АНУ-ын өр 2031 он гэхэд ДНБ-ийн 140 хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сан үнэлжээ.
Өнөөгийн түвшнээр тус улсын төсвийн алдагдалд ДНБ-ийн 7-8 хувьд хүрч, улмаар засгийн газрын өр нь 2031 он гэхэд ДНБ-ий 1040 хувьтай тэнцэх төлөвтэй байна гэж ОУВС-ийн үнэлгээнд дурджээ. Энэ хэмжээ нь тус улсын төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулна.
АНУ-ын сангийн яамны мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар тус улсын өр 37,787 их наяд ам.долларт хүрээд байна. Нэг жилийн өмнө энэ хэмжээ 36,219 их наяд ам.доллар байжээ.

Сэтгэгдэл ( 0 )