THE MONGOLZ | Тэд хэдэн төгрөгийн шагнал хүртсэн бэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Дэлхийн хэмжээний Tier 1 (S-Tier) ангилалд багтдаг Counter-Strike 2-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний сүүлийн тоглолтууд болж, The MongolZ баг шөвгийн дөрөвт шалгарч, дөрөвдүгээр байрт шалгарлаа. 

Тэмцээний шагналын сан 625.000 ам.доллар байсан. 5-8-р байрт шалгарсан багууд 25 мянган ам.доллар авсан бол 1-4-р байрны эзэд болох Vitality 250 мянган ам.доллар, FaZe Clan 150 мянга, MOUZ 137 мянга, The MongolZ 87 мянган ам.доллар тус тус хүртсэн гэх мэдээлэл байна. 

Румын улсад зохион байгуулагдаж буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөж буй. Шагналын сан нь 625,000-1,250,000 ам.доллараар хэмжигдэж буй энэхүү тэмцээнд дэлхийн чансааны шилдгүүд болох NAVI, G2, Vitality, FURIA, MOUZ, The MongolZ багууд өрсөлдсөн. 

2025 оны Cluj-Napoca тэмцээн маш амжилттай болсон тул энэ удаагийн арга хэмжээ илүү өргөн хүрээг хамарч, үзэгчдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймдээ ч уг тэмцээнийг Esports-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол тайз болж байгаа гэж шинжээчид үзжээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top