Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Э.Харцага
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд хурд сорьж, 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.

Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.

Дашрамд сонирхуулахад, тэмцээний эхний 3 байрт Норвеги, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.

Өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа эрхээ авч оролцож буй шигшээ багийн тамирчин Б.Ачбадрахдаа дараа, дараагийн тэмцээнд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top