Милан-Кортина-2026 I Монголын баг тамирчид эхний бэлтгэлээ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Э.Харцага
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо


“Милан-Кортина”-2026 Өвлийн олимпын наадам өчигдөр “хөшиг”- өө нээж, Италийн Тесеро хотноо гүйлтийн цанын төрлийн тэмцээнүүд эхэллээ.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд гүйлтийн цанын скиатлоны төрөлд олимпын наадмын өрсөлдөөнөө эхлүүлэх бол ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд мөн хоёул уралдах юм.

Харин уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олиипын наадмын уралдааны замдаа гарна.

Гүйлтийн цанын төрөлд хүч үзэх тамирчид уралдааны замаа шалгаж, анхны бэлтгэлээ хийлээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top