Милан-Кортина-2026 I А.Ариунбат эхний гараагаа амжилттай давлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Гэрэл зургийг Э.Харцага
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

"Милан-Кортина-2026" өвлийн олимпын наадмын уулын цанын тэмцээнүүд Итали улсын Бормио хотноо үргэлжилж байна.

Энэ өдөр Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Ариунбат уулын цанын слалом төрөлд эхний гараанд 96 тамирчнаас 45 дугаар байрт уралдан, хоёрдугаар шатны өрсөлдөөнд шалгарлаа.

Өнөөдрийн уралдаан цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан ч манай тамирчин гараагаа амжилттай дуусгалаа. Хоёрдугаар шатны гараа манай цагаар 20цаг 30 минутад эхэлнэ.

Олимпын анхны наадамдаа өрсөлдөж буй А.Ариунбатдаа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
 





 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top