Ла лиг | Барса Эльчег талбайд нь 3-1 хожлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Испанийн аваргууд Валенсиа хотын Эльче клубийн талбайд зочилж, 3-1 харьцаагаар итгэл төгс ялалт байгууллаа. Ингэснээр тэд сүүлийн 16 тоглолтод 15-д нь ялалт байгуулаад байна. Талбайн эзэн Эльче клуб сүүлийн 15 тоглолтынхоо ердөө хоёрт нь л ялалт байгууллаа.

Тоглолт яах ийхийн зуургүй л Барсагийн тэргүүллээр эхэлсэн. Тоголтын зургаа дахь минутад Дани Олмогийн ур чадвартай дамжуулалтаар Ламин Ямаль гоолдож тэргүүллээ. Гоол нь зургаа дахь минутад орсон л болохоос эхнээсээ л Барсагийн түрэмгийллээр эхэлсэн гэхэд болно. Үүнээс хойш Дани Олмо, Ферран Торрес, Рафинья нар хэд, хэдэн удаа хаалга руу цохисон ч Эльчегийн хаалгач Иньяки Пена гайхалтай байсныг дурдах нь зүйтэй. Ийнхүү Барсагийн дарамтыг гайхалтай тэссэн Эльче клубийн Альваро Родригез тоглолтын 29 дэх минутад гоолдож, эздэд бага ч атугай итгэл найдварын оч бадраалаа. Ийнхүү дахиад л Барсагийн шахалт эхэлсэн. Улмаар тоглолтын эхний үе дуусахаас өмнө 40 дэх минутад Де Йонгийн дамжуулалтыг Ферран Торрес чулуу болгож, эхний хагасыг тэргүүллээр дуусгасан юм. Эхний үеийн бөмбөг эзэмшилт, амжилттай болгосон дамжуулалт, хаалга руу цохисон цохилт зэрэг бүх статистик үзүүлэлтээр Барселно клуб илүү байсан.

Барселона клуб сүүлийн 25 тоглолтод хожигдоогүй гайхалтай амжилттай явж байна.

Хоёрдугаар үе эхлэхэд Эльче арай илүү тэмүүлэлтэй гарч ирсэн. А.Родригез, Родриго Мендоза нар тэнцүүлэх гэж хичээсэн боловч чадаагүй. Ингээд 60 дахь минутаас эхлэн Барса бөмбөг илүүтэй эзэмшиж эхэллээ. Гэхдээ хоёрдугаар үеийн эхэнд Рафинья бага зэргийн зовуурь мэдэрч сэлгээнд шилжсэн. Түүний оронд талбайд М.Решфорд гарч ирсэн юм. Талбайд сэлгээнээс гарч ирсэн Маркус Решфорд тоглолтын 72 дахь минутад гоол оруулж зочдын тэргүүллийг улам баталгаажууллаа. Ийнхүү Англи тоглогч Решфорд Барсагийн нэр дээр арав дахь гоолоо бүртгүүлсэн нь энэ юм.

Барселона клуб сүүлийн 25 тоглолтод хожигдоогүй гэх бахдам цуврал үргэлжилж, хүснэгтийг тэргүүлсээр байна. Эльче клуб Ла лигийн хүснэгтийн 13-рт бичигдэж байгаа бөгөөд лигийн сүүлийн 16 тоглолтынхоо ердөө хоёрт нь хожигдоод байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top