Японы АЦС-ын үйл ажиллагааг сэргээснээс хэдхэн цагийн дараа дахин зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Токио дахь Кашивазаки Карива атомын цахилгаан станцын реакторыг дахин ажиллуулах явцад аюулын дохио дуугарсан хэдий ч реакторын үйл ажиллагаа тогтвортой байсан гэж Tokyo Electric Power Company (Tepco) мэдээлжээ.

6-р реакторыг дохиоллын системийн алдаанаас болж төлөвлөснөөс нэг хоногийн дараа буюу лхагва гарагт дахин ажиллуулж эхэлжээ. Энэ нь 2011 оны Фүкүшима атомын цахилгаан станцын ослоос хойш ажиллуулж буй анхны реактор юм. Түүхэн дэх хамгийн аймшигтай ослуудын нэг болсон эл ослын дараа Япон улс бүх 54 цөмийн реакторуудаа унтраасан билээ.

Tepco болсон явдлын шалтгааныг шалгаж байгаа ч реакторыг дахин хэзээ ажиллуулж эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Кашивазаки Карива атомын цахилгаанд станцын 7-р реакторыг 2030 он хүртэл ажиллуулахгүй ба бусад таван реакторыг ашиглалтаас гаргаж магадгүй гэнэ. Тиймээс тус атомын цахилгаан станцын хүчин чадал багасах юм.

Япон улс нь цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлсэн анхны орнуудын нэг. 2011 оныг хүртэл нийт цахилгааны эрчим хүчний 30 хувийг атомын цахилгаан станцууд үйлдвэрлэж байжээ. 2030 он гэхэд энэхүү үзүүлэлтийг 50 хувьд хүргэхээр төлөвлөж байв. Япон улс 2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилгын хүрээнд цөмийн реакторуудаа үе шаттайгаар дахин ажиллуулж эхэлсэн бөгөөд 2015 оноос хойш нийт 15 цөмийн реакторыг сэргээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top