Африкийн цомын шигшээ тоглолтод Сенегалийн шигшээ баг Папе Гуегийн цорын ганц гоолоор түрүүллээ. Ингэснээр Сенегалийн шигшээ таван жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.
Тоглолтын цорын ганц гоол нэмэлт цагийн 90+4 дэх минутад орсон юм. Энэ гоолоос ердөө дөрвөн минутын дараа Сенегалийн шигшээ дахин торгуулийн цохилт авах эрхтэй болсон ч гоол болгож чадаагүй. Үүнээс хойш 114 дэх миунтад Мароккогийн шигшээ торгуулийн цохилт цохисон ч гоол болгож чадалгүй байсаар ялагчийн хувь заяа ердөө ганцхан гоолоор шийдэгдсэн юм.
Тоглолтын ерөнхий агуулгын хувьд Мароккогийн шигшээ илүү байсан. Тэд хаалга руу 17 удаа цохисон, дундын шугмын хамгаалалт ч илүү байлаа. Тоглолтын эцсийн мөчид хоёр багийн уур амьсгалаас болж шүүгч 30 гаруй минутыг сунгасан юм.
Ийнхүү форм болон багийн бүрэлдэхүүн сайн байгаа Марокко улсын шигшээ 1976 оноос хойш анх удаа Африкийн цомын шигшээ тоглолтод шалгарсан ч түрүүлж чадсангүй.

Сэтгэгдэл ( 0 )