
Ла Лигийн ээлжит тойрогт Реал Сосьедад клубтэй учраа туурсан Барселона клубийн дасгалжуулагч Ханси Флик “Аварга болохыг хүсэж байвал заавал ялах ёстой” гэж мэдэгдлээ. Тэд энэ ням гарагийн шөнө Реал Сосьедад клубтэй учраа таарч тоглох юм.
“Реал Сосьедадтай тоглох амаргүй байх болно. Тэд маш сайн формтой байгаа. Матараццо ирснээс хойш тэд илүү итгэлтэй тоглох болсон. Аноета бидний хувьд маш хүнд байдаг. Гэхдээ түрүүлэхийг хүсэж байвал зайлшгүй ялах ёстой” гэж Ханси Флик мэдэгджээ.
Энэ удаагийн тоглолтод Рафинья гарах эсэх нь эргэлзээтэй байна. Ла Масиагийн залуу тоглогчид урагш отон тоглолтын шахалтыг амжилттай болгох эсэх нь эргэлзээтэй ч Супер цомд ялалт байгуулсан нь тэдний урам зоригыг нэмсэн юм. 1xbet брэндийн албан ёсны түнш Ла Лигийг тэд Реал Мадридаас дөрвөн онооны зөрүүтэй тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )