ӨРНИЙН ЗУРХАЙ | Арслангийнхан олны анхаарлын төвд байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Хонь

Ажил, амьдралд тань томоохон өөрчлөлт тохионо. Хамтран ажиллагсдаа хэт хатуурхаад хэрэггүй. Хатуурхаад байвал өрсөлдөгчдийн хоол болоод зогсохгүй ажлаасаа салж ч мэднэ. Өөрт хамаагүй зүйлд хошуу дүрээд хэрэггүй.

Үхэр

Бүтээлч чадвар өндөр байна. Чухал ажил шинээр эхэлж магадгүй. Цаашдын ажлаа сайтар төлөвлө. Өөрийн хэлж буй үгээ эргэцүүлж тунгаа. Өөрийн сонирхолтой нийцэх, найз нөхдийнхөө зохион байгуулах арга хэмжээнд оролц.

Ихэр

Оюуны чадамжаа ашиглаж чадвал том шалгаруулалтад тэнцэнэ. Өөрийнхөө хийж байгаадаа эргэлзэж болох ч байр суурь дээрээ бат зогс. Бизнесийн хамтрагчийн үйлдлээс шалтгаалж зорьсон үр дүндээ хүрч чадахгүйд хүрнэ.

Мэлхий

Амар хялбар аргаар баяжиж чаддаггүй гэдгийг сана. Амьдралын буруу хэвшлээсээ сал. Бүх зүйлд бодолтой ханд. Давхар ажлын ачаалал эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Орлогоо нэмэгдүүлэх, өр ширээ дарах аргаа сайтар тунгаавал үр дүнд хүрэхээр байна.

Арслан

Олны анхаарлын төвд байна. Өөртөө итгэлтэй бай. Албаны бичиг баримтад болгоомжтой ханд. Бусдыг шүүмжлэхээс илүүтэй урам өгөх гэж хичээ. Нойр гэдэг чухал тул хангалттай унтаж амар. Дасгал хөдөлгөөн хий.

Охин

Чухал гэрээ хэлэлцээ эхлүүлэхийг од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр болох бизнесийн уулзалтад зориулж гаднах төрх, өмсөж зүүхдээ анхаар. Чухам өнөөдөр л өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аливаа шийдвэрт хүрэхээс өмнө дараа нь үүсэх нөхцөл байдлыг сайтар эргэцүүл.

Жинлүүр

Өөрийнхөө чадлаас давсан ажил эхлэлгүй, болгоомжтой бай. Аль болох өөрийгөө өндрөөр үнэл. Нийгмийн амьдралд идэвхийлэн оролцвол ажил мэргэжил, албан тушаалын хувьд өсөн дэвжиж болох юм. Хэн нэгэн таныг хууран мэхэлж болзошгүй тул хоосон амлалтад итгээд хэрэггүй.

Хилэнц

Хөрөнгө мөнгө, эдийн засагтаа анхаарал хандуул. Чухал зүйл худалдан авах гэж байгаа бол чанартай, сайныг нь сонго. Өдрийн турш таны эргэн тойрон хөл хөдөлгөөнтэй байна. Зарим шаардлагагүй ажлыг түр хойшлуул.

Нум

Ажил хэргээ бүтээхийн тулд тодорхой мөнгө гарга. Аливаа ажил хэрэгт хувийн хандлага гаргаад хэрэггүй. Нигүүлсэнгүй сэтгэлээр буяны байгууллагад сэтгэлийн хандив өргөх нь тустай. Өнөөдөр бизнесийн гэрээ хэлэлцээрийг шийдэх гэж яараад хэрэггүй.

Матар

Од эрхэс таныг өнөөдөр аль болох биеэ барьж, олон хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй гэж зөвлөж байна. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа бол хангалттай няцаалт хийхэд бэлэн бай. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд анхаар.

Хумх

Эрч хүч, хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ. Аз туршсан бизнес эхлүүлэх санаа орж ирэх ч дараа нь гарах үр дүнг сайтар тооцоол. Хэрүүл маргаан, дэмий ярианд бүү оролц. Эрүүл мэнддээ анхаар. Өнөөдрийн цаг агаартай тохируулж хувцасла. Дархлаагаа дэмжиж, додомд.

Загас

Элдэв дарамт, шахалтад шантралгүй урдах ажилдаа анхаарлаа хандуул. Хамтрагчийнхаа аливаа нууцыг хадгал. Дарга удирдлагын далд төлөвлөгөө нь танд саар тусаж мэднэ. Заавал биелүүлэх ёстой үүрэг даалгавраа биелүүл. Удаан хугацаанд хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд шийдэх шаардлага гарна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top