"The Мongolz" Senzu-г авах талаар санал хүлээн авахад нээлттэй байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 04

HLTV-ийн эх сурвалжуудын мэдээлснээр The MongolZ баг сэлгээнд байгаа тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболдыг авах сонирхолтой байгууллагуудын саналыг хүлээн авахад нээлттэй байгаа бөгөөд энэ талаар ULTI Agency-д мэдэгджээ.

19 настай Senzu нь өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглохгүй байгаа бөгөөд тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэт сэлгээнд шилжүүлсэн юм.

Улирлын төгсгөлийн хэсэг, тэр дундаа Будапештийн Major-т оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн нөлөөг илтгэнэ. Тухайн хугацаанд олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ Esports World Cup-ын аварга болж, Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн билээ.

2026 он гарахаас өмнө Senzu The MongolZ-ийн өөр гурван тоглогчийн хамт Монголын “The Tonight Show”-д оролцсон нь 2026 онд бүрэлдэхүүндээ эргэн ирж магадгүй гэх таамгийг үүсгээд байсан.

Гэвч The MongolZ арванхоёрдугаар сарын 31-нд The Huns багаас 20 настай ирээдүйтэй авьяастан Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг элсүүлснээ зарлаж, олныг гайхшруулав.

Эх сурвалжуудын хэлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top