Controlez олны анхаарал татав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 17

Цахим спортын “CS2” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest 2025 Major тэмцээний хүн болгоны хүсэн хүлээдэг шигшээ шатны тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна. Шигшээ шатад нийт найман баг шалгарсан бөгөөд шууд хасагдах форматаар Best of 3 тоглох юм. 

Spirit, Falcons, Vitality, The MongolZ, FURIA, NAVI, MOUZ, FaZe гэх найман баг хасагдах шатад гал гарсан тоглолтууд хийх гэж байна. 

The MongolZ багийн хувьд энэ удаагийн Мажорын хасагдах шатны эхний учраанд Team Vitality багтай тааран тоглохоор болсон. Энэ хоёр багын тоглолтыг Монгол болоод Дэлхий нийтийн “CS2” дэмжигчид хүсэн хүлээж байгаа нь гарцаагүй юм. Уг хоёр баг өмнөх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд тааран тоглож 2:1 гэсэн харьцаатай Team Vitality баг хожил байгуулж аваргын цомыг өргөж байсан юм. 

Энэ хоёр баг 2025 онд нийт найман удаа тааран тоглосон бөгөөд зургаад нь Vitality баг, хоёрт нь The MongolZ баг ялалт байгуулсан байна. The MongolZ багийн ялалт байгуулсан тоглолтууд нь сүүлийн хоёр тэмцээний учраа бөгөөд The MongolZ багийн аваргын цомыг өргөсөн Esport World Cup 2025, мөн тэдний дэд байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн Blast Bounty 2025 season 2 гэх тэмцээнүүд юм. Хоёр баг 12-р сарын 11-12-г шилжих шөнө 03:00 цагаас тоглох юм.

The MongolZ баг хасагдах шатад шалгарах хүртэл нийт дөрвөн тоглолт хийсэн бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Imperial багтай тааран хожигдлоор эхлүүлж, улмаар дараалан Liquid, FaZe, G2 гэх багуудын хожиж 3:1 гэсэн амжилттай хасагдах шатад шалгарсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top