
АНУ-ын Time сэтгүүл хиймэл оюун ухааныг бүтээгчдийг Оны хүнээр нэрлэжээ.
2025 он нь бидний анхаарлын төвд хиймэл оюун ухааны чадвар орж, буцах зам үгүй гэдэг нь ойлгомжтой болсон жил байлаа. Боддог машины эрин зууныг бодит болгосны төлөө, хүн төрөлхтнийг нэгэн зэрэг гайхшируулж, санааг чилээсний төлөө, одоо цагийг өөрчилж, боломжийн хил хязгаарыг тэлсний төлөө Time сэтгүүлийн 2025 оны хүнээр хиймэл оюун ухааны бүтээгчид тодорч байна гэж тус сэтгүүлийн редакц Х хуудсандаа бичжээ.
Сэтгүүлийн нүүрэнд Nvidia компанийн тэргүүн Женсен Хуанг, Meta-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Х компанийг эзэмшигч Илон Маск, хиймэл оюун ухааны “загалмайлсан эх” Фэй Фэй Ли нар гарчээ.
Олон арван жилийн турш хүн төрөлхтөн боддог машин бий болж буй үйл явцын гэрч болсон. Бид тэдний шатрын их мастеруудыг хожих, уургийн бүтцийг урьдчилан хэлэх чадвараар бахдахдаа хүн төрөлхтний мөн чанар нь юу гэдэг асуулттай дахин нүүр туулсан.
Энэхүү шийдвэр нь хиймэл оюун ухаан болон үүнийг хөгжүүлж буй компаниуд нийгмийг ямар хурдацтай өөрчилж байгааг тодотгож байна гэж шинжээчид онцолжээ.
OpenAI компанийн есдүгээр сард мэдээлж байсанчлан, долоо хоногт ChatGPT чатботыг нь 700 сая орчим хүн ашиглаж байна. Технологийн томоохон компаниуд хиймэл оюун болон хиймэл оюуны дэд бүтцэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна.
Энэ жил Time сэтгүүл нүүрээ хоёр хувилбарыг бэлджээ. Нэг дээр нь AI үсгийг уран зургаар үзүүлсэн бол нөгөөх дээр нь тус салбарын тэргүүлэгчдийг дүрсэлжээ.

Энэ онд хиймэл оюуныг хэрхэн хариуцлагатай ашиглах вэ гэсэн сэдэв хэр хурдацтай нэвтрүүлэх вэ гэсэн уралдаанд байраа тавьж өгөв. Хуанг, Сон, Альтман болон хиймэл оюун ухааны аваргуудын ачаар хүн төрөлхтөн бүрэн автоматажсан бөгөөд туйлын тодорхойгүй ирээдүй рүү бүрэн хурдаараа ямар ч тоормосгүй давхиж байна гэж сэтгүүлийн редакц онцолсон байна.
Fountech AI лабораторийг үүсгэн байгуулагч Ник Кайринос бид найдвартай, хариуцлагатай, хүний үнэт зүйлсэд нийцсэн хиймэл оюун ухааны системийн хөгжлийн эхэн үеийг туулж байна гэж онцолжээ.
Time сэтгүүлд 1927 оноос хойш Оны хүнийг тодруулж байгаа бөгөөд 2024 оны хүнээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тодорч байв.

Сэтгэгдэл ( 0 )