Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн байрнуудад эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах аж.

Шалгалтаар гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй байх, уурын зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа учир иргэд болон аж ахуйн нэгжүүд галын аюулаас урьдчилан сэргийлж, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөх шаардлагатай байгааг Засаг дарга онцоллоо. 

Баянзүрх дүүрэгт нийт 222 нийтийн байр байдаг бөгөөд холбогдох албаныхан болон хамтарсан баг өдөрт 7–8 байранд шалгалт хийж, аюулгүй байдлын зөвлөмж, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Мөн шинэ жилийн баяр ойртож буйтай холбогдуулан сендвичэн байрнуудын галын аюулгүй байдалд онцгой анхаарч, гэрлэн чимэглэлээс гал алдах эрсдэл өндөр байгааг иргэдэд анхаарууллаа  Энэхүү шалгалтаар торгууль оногдуулахгүй бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Түүнчлэн он солигдох өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд салют хэрэглэх нь нэмэгддэг тул зөвхөн зөвшөөрөгдсөн газраас худалдан авч, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top