Инфляц улсын хэмжээнд 8.2% хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард инфляцын түвшин 8.2% хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Инфляц өсөхд хүнсний барааны үнийн өсөлт 3.1%, импортын барааны үнийн өсөлт 2.4% өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ онд хүнсний барааны үнийн өсөлт төсөөллөөс давсан нь инфляц эрчимжих гол шалтгаан болсон юм. Хүний барааны үнийн өсөлт ойрын хугацаанд буурахгүй гэж шинжээчид үзэж байна. Ирэх оны хоёрдугаар хагас хүртэл инфляцын түвшин Монголбанкны зорилтот түвшинд хүрэх хандлага ажиглагдахгүй байна. Тиймээс Монголбанк бодлогын хүүг бууруулах хүлээлт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top