Камбож, Тайландын хил дээр байдал хурцдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Тайланд, Камбожийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас Тайландын талаас нэг цэрэг амь үрэгдэж, дөрвөн цэрэг шархаджээ.

Тайландын армийн мэдээлснээр, даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 05.00 цаг орчим Камбожийн арми Тайландын зэвсэгт хүчний байршлуудад цохилт өгчээ. 07.00 цагт Убонратчатхани мужийн Чонго Бок орчим Тайландын цэргүүд халдлагад өртсөн тухай мэдээлэл авсан байна. Камбожийн нутаг дэвсгэрт Т-55 танкны хөдөлгөөн илэрч, хилийн бүс нутгаас энгийн иргэдийн нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Тайландын нисэх хүчин Камбожийн цэргийн дэд бүтэц, зэвсгийн агуулах, командлалын цэг болон ложистик чиглэлүүдэд агаарын цохилт өгсөн байна. Камбожийн нисэх хүчин БМ-21 пуужингаар Тайландын Бурирам мужид цохилт өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top