Сontrolez гялалзаж, Тhe Мongolz G2-г ялж, Будапештийн плейоффт шалгарлаа

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

The MongolZ баг G2-г амархан буулган авч (Ancient 13-4, Dust2 13-6) StarLadder Будапештийн Мэйжорын плейоффт шалгарлаа. Харин G2 баг 2-2 шат руу бууж, дараагийн тоглолтоо Falcons-тай хийхээр болж байна.

Эл цуврал нь The MongolZ баг Ancient-ийг сонгосноор эхэлсэн бөгөөд “bLitz”ийн удирдсан залуус тоглолтыг 13-4-өөр илт давуу ялсан билээ.

Dust2 дээр G2 илүү сайн тоглолт үзүүлсэн ч The MongolZ баг ялах нь эргэлзээ төрүүлсэнгүй. Ийнхүү Монголын баг плейоффын эрхээ төвөггүй баталгаажууллаа.

Controlez – Үнэний гэрч

“Senzu” олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ-оос гарсны дараа олон хүн энэ багийг дээд түвшний өрсөлдөгч гэдэгт эргэлзэх болсон.

Тэгтэл “controlez” гарч ирэв. 28 настай rifler нь багт нэлээд даруухан хүлээлттэйгээр орж ирсэн ч IEM Chengdu болон BLAST Rivals-д сайхан эхлэл тавьж, Будапештэд амжилтаа ахиулав.  

Тэрбээр Мэйжорт 1.23 дундаж рейтингтэй баг гол нь The MongolZ-ын гайхалтай багийн тоглолт, уур амьсгалд уусаж, плейоффын өмнө өндөр хүлээлт үүсгэсэн тоглогчын нэг болоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top