"Mongolian Esports Awards 2025"-ын үзэгчдийн санал хураалт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

 

Монголын цахим спортын шилдгүүдийг алдаршуулах "Mongolian Esports Awards 2025"-ын үзэгчдийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт өгөх линк: https://esn.mn/mongolian-esports-awards

Үргэлжлэх хугацаа: 12/01 - 12/14

Та нийт "10 номинаци" дээр өөрийн энэ оны шилдэг гэж бодож буй баг, тамирчдад саналаа өгөх бөгөөд таны санал нийт үнэлгээний 80%-ийг бүрдүүлнэ

Санал хураалт 2 долоо хоногийн хугацаанд явагдахаас гадна eSports сонирхогч хүүхэд залуус маань өдөрт нэг л удаа саналаа өгөх боломжтой гэдгийг анхаараарай

Organized by : ESN - eSports Network

Powered by : MVGA / Mongolian Video Gaming Association/

Өнгөрсөн жил тус арга хэмжээ онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил анх удаа улаан хивс, ёслолын уур амьсгал бүхий хаалттай баярын арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдах аж. 

Энэ жил нийт 10 үндсэн номинаци, мөн ESN-ээс олгодог 2 MVP шагналын эздийг тодруулна. 

1Xbet-ийн ивээн тэтгэдэг "The MongolZ" багийн хувьд энэ жил уг наадмаас олон шагнал хүртэх төлөвтэй байгаа бөгөөд Esport сонирхогчдын хүсэн хүлээсэн өдөр ирэхэд ойртсоор байна.

 

Top