Талийгаач И Сүн Жэд "Соёлын гавьяаны одон" олголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

 

Талийгаач жүжигчин И Сүн Жэгийн оршуулах ёслол өнөөдөр болж байна. Түүний оршуулах ёслолд үе үеийн алдартнууд ирж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр энэ сарын 25-ны өдөр өвчний улмаас 91 насандаа таалал төгссөн билээ. 

Жүжигчин Ким Ён Чоль "Энэ зүгээр киноны нэг хэсэг байсан болоосой. Тэр "stop" гэж хэлсний дараа "Бүгдээрээ сайн ажиллалаа, үнэхээр гайхалтай байлаа" гэж хэлдэг байсан". Бид бүгд түүний хажууд байхдаа хэм хэмжээгээ мэдэрдэг байсан. Тэр бидэн рүү харах бүртээ дэм болдог байлаа. Түүнийг үргэлжид санан дурсах болно" хэмээн нулимс дуслуулан үг хэлжээ. 

 

 

Жүжигчин Ха Жи Вон "Тэр ур чадвартай ч үргэлж даруу төлөв байж, суралцахаа хэзээ ч зогсоодоггүй жинхэнэ уран бүтээлч байсан. Надад хэцүү санагдах үед тэр үргэлж л "Хөөе, надад ч бас хэцүү байна" гэж хэлдэг байсан сан. Таныхаа зааж сургасан бүхнийг үргэлжид санах болно. Хайртай шүү" гэжээ. 

Түүний оршуулах ёслолыг хөтөлж байсан Жон Бу Сог өнөө цагийн жүжигчид дунд талийгаачаас хичээл авч байгаагүй нэг ч жүжигчин байхгүй гэдгийг онцолжээ. 

 

 

Талийгаачийн урлаг, соёлын салбарт үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлэн тус улсын Соёлын сайд Ча Хви Ён тус улсын соёлын дээд шагнал болох "Соёлын гавьяаны одон" олгож, шагналыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top