Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибодзода Хайруллог хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэж, хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжин харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн нөөц бололцоо буйг онцлоод, энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Элчин сайд Ибодзода Хайрулло хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )