Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Суурин төлөөлөгч Ёко Фужимура итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын шилжит хөдөлгөөний байгууллагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн Ковид-19 цар тахлын үед монгол иргэдийг гадаадын улс орноос эх оронд нь ирэхэд шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд бүхий л дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа хэлэв.

Суурин төлөөлөгч Ёко Фужимура Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ тэмдэглэж, бүхий л талаар нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Суурин төлөөлөгч Ёко Фужимура нь Япон Улсын иргэн бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ирак, Кени, Танзани, Чад, Либери зэрэг улс дахь салбаруудад олон жил ажиллаж байсан туршлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top