
Туркугийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын хөгжүүлсэн Эдүтэн платформыг Монгол Улс ерөнхий боловсролын сургуулиудаа ашиглаад туршилтын хугацаатайгаа нийлээд 4 дэх хичээлийн жилийн нүүрийг үзэж байна. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлууд үе шаттай хийгдэж, сургууль бүр цахим ангийг байгуулан Эдүтэн, Пийрсон, Мозайк, Лернетик, Гүүгл зэрэг сургалтын зориулалттай цогц системүүдийг ашиглаж, үүнд шаардагдах мэдээллийн технологийн зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүн болгон сургуулийн төсөвт тусгадаг болсон юм.
Монгол Улсад Эдүтэн платформыг 3, 4 дүгээр ангид нэвтрүүлсэн эхний жил Боловсролын үнэлгээний төв үнэлгээ хийж үзэхэд 12-15 хувийн ахицтай байгаа тухай албан ёсны тайланг танилцуулж байсан. Эдүтэн платформыг сургалтад ашигласан эдгээр жилүүдэд Монголын сурагчдын идэвх 96 хувьтай байгаа дэлхий нийтийн анхаарлын төвд орж GPE, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг боловсролын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ. Энэ ч утгаараа 7-9 дүгээр ангид үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг Эдүтэнээс бидэнд олгосон юм.
Эдүтэн платформыг хөгжүүлэгч Туркугийн их сургуулийн эрдэмтдийн урилгаар Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Финланд улсад ажлын айлчлал хийж, туршлага, сургамжаа хуваалцлаа.
Боловсролд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэхэд бидний хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх, багшийн тасралтгүй хөгжлийг хангах, багшийг дэмжих чиглэлээр харилцан гарц шийдэл эрэлхийлсэн нэгэн өдрийг бид Эдүтэнтэй өнгөрүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь