ӨГЛӨӨНИЙ МЭНД

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр. Энэ өдөр 2025 оны 319 дэх өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 07 цаг 58 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана.

Өнөөдөр олон улсад хорих ял эдэлсэн зохиолчдын өдөр тохиож байна. Өнөөдөр Английн суут одон оронч Уиллиам Хершель, “Абарт” автомашины брендийг үндэслэгч, Италийн инженер Карло Абарт, Палестины улстөрч Махмуд Аббас, Малайзын нэрт загвар зохион бүтээгч Жимми Чоо, Аргентины хөлбөмбөгч Паоло Дибала, Оросын талбайн теннисч Екатерина Александрова, Өмнөд Солонгосын хөлбөмбөгч Ким Мин Же нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1533 оны энэ өдөр Испанийн аялаг Франциско Пизарро Инка гүрний нийслэл Кузко хотод хүрсэн анхны европ хүн болов.

1889 оны энэ өдөр Бразилын маршал Деодоро да Фонсека эзэн хааны эсрэг төрийн эргэлт амжилттай болж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглав.

1920 оны энэ өдөр Швейцарын Женев хотноо Үндэстнүүдийн лигийн анхдугаар ассемблей хуралдав.

1955 оны энэ өдөр Санкт Петербургийн метроны эхний шугам нээгдэв.

1965 оны өдөр АНУ-ын Юта хотын Бонневилийн давст талд Крейг Брийдлоу хуурай газрын хурдны дээд амжилтыг цагт 966.5 км-ээр тогтоов.

1971 оны энэ өдөр “Интел” компани дэлхийд анх удаа арилжааны зорилгоор 4004 загварын хагас дамжуулагч зохион бүтээжээ.

1983 оны энэ өдөр Туркийн бүгд найрамдах Умард Кипр улс тусгаар тогтнолоо зарлав. Туркийн засаг захиргаа уг бүс нутгийг өөртөө засах эрхтэйгээр хүлээн зөвөөрсөн билээ.

2012 оны энэ өдөр БНХАУ-ын засгийн эрхэнд Ши Жиньпин залрав.

2020 оны энэ өдөр “Формула 1” уралдааны Туркийн гра прид Английн нисгэгч Льюс Хамилтон түрүүлэв. Ингэснээр нисгэгчдийн долоо дахь цомоо хүртэж, бүх цаг үеийн домог Михаиль Шумахерийн амжилттай эн зэрэгцэв.

2022 оны энэ өдөр Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрчээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top