Урд хөрш рүү их хэмжээний алт гаргах гэж байсан үйлдлийг таслан ЗОГСООЛОО

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 14

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна.

Тодруулбал, зохион байгуулалттай бүлэг этгээд Замын-Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ.

Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна.

Тухайлбал зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.128) 2025 оны 11 сарын 15

Хэн монгол залуусыг тагнуулч болгоно гэж хошгоруулаад бна вэ

0  |  0
зочин(103.57.95.187) 2025 оны 11 сарын 15

баяжсан хүмүүс айж эхэлж дээ ингэж байхаар яаж валют тогтохов дээ

0  |  0
З(103.57.92.216) 2025 оны 11 сарын 15

Нэр устаа нь зарлаач

1  |  0
12355(66.181.182.129) 2025 оны 11 сарын 15

амжилт, сайн ажиллаарай. улсаа хорлодог хүмүүсийг том жижиг гэж ялгалгүй хуугаар нь илрүүлж хариуцлага тооцож, хохирлыг нь нөхөн төлүүл.

2  |  0
Top