.jpg)
Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаар хүйтэрч, цасан шуурга шуурч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ.
- Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг хүлээн авч, бусдад дамжуулах,
- Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед орон нутгийн замд зорчихгүй байх,
- Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Гэрээсээ зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
- Төөрч, осгохоос болгоомжлох, нөмөр газар бараадах,
- Цас, хүйтэн агаараас хамгаалж малгай, бээлий өмсөх, ороолт зүүх, нүдний шил зүүх,
- Малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )