Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол ардын намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ:
“Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно” гэжээ.
Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд эрх баригч Монгол ардын намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүссэн. Монгол ардын намын VIII бага хурал есдүгээр сарын 27-28-ны өдөр болоход УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдсон. Үндсэндээ хоёр шатны санал хураалт явагдахад эхний шатанд Д.Амарбаясгалан 58 хувь, Г.Занданшатар 42 хувийн санал авсан. Нэр дэвшигчдийн аль нь гуравны хоёрын босго даваагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулж хуралд оролцсон 321 гишүүний 275 хүний саналаар Д.Амарбаясгалан сонгогдсон билээ. Өөрийг нь дэмжигч гишүүдийг санал хураалтад оролцуулагүй гэх шалтгаанаар Г.Занданшатар хоёр дахь шатны санал хураалтыг бойкотлосон билээ.
Монгол ардын намын Их хурал ирэх 15-ны өдөр болох товтой байна. Уг хурлаар намын шинэ удирдлагын баг, бүтэц, бодлогын чиглэлүүдийг тодорхой болгох хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 3 )
Дахин дахин ялагдах юу нь сайхан байх вэ нэрээ татсан зөв санаа Баагий шүү
ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ, ДАХИН ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО. Оюутолгойн хулгайтай тэмцэл хий…….
ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ, ДАХИН ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО. Оюутолгойн хулгайтай тэмцэл хий…….