
Сүүлийн хэдэн долоо хоног The MongolZ-д тун хүнд үе байсан. Учир нь Азбаяр “Senzu” Мөнхболдыг Будапештийн Мэйжор эхлэхээс ердөө нэг сарын өмнө сэлгээнд суулгасан нь олныг цочирдуулсан үйл явдал байв гэж тус багийн албан ёсны түнш болох олон улсын 1XBet компанийн шинжээчид онцолж байв.
Гэвч орлон тоглогч Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал хэсгийн шатанд маш сайн тоглолт үзүүлж, 1.09 үнэлгээтэйгээр багийнхаа дундаас хоёрдугаарт бичигдсэн юм. Содбаяр “Techno” Мөнхболд түүнийг туршлагатай, хөгжилтэй зантай тоглогч хэмээн онцолжээ.
Энэ талаар тэрээр "Үнэхээр хөгжилтэй хүн (инээв). Манай багийн хамгийн ахмад нь бараг л тэр болсон (инээв). Тэр Chinggis Warriors болон хуучин MongolZ-д тоглож байсан болохоор манай бүрэлдэхүүний маш туршлагатай тоглогч юм. Бид бие биедээ маш хурдан дасан зохицсон" гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Ene tsag uuriin bolovsrolgui nuhduud dandaa hudlaa medee uguh yamaa