2022 онд Украинд байлдааны ажиллагаа эхэлсний дараа Гүржид сууж байсан Өрнөдийн нэгэн орны элчин сайд Гүржийн эрх баригчдад Оростой байлдаж эхлээд, 10 хоног тэсвэртэй тулалдсаны дараа партизаны дайнд шилжихийг санал болгож байсан гэж “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тбилиси хотын дарга Каха Калазе Гүржийн телевизийн Imedi сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.
“Тэр үед Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ираклий Гарибашвили-тай уг элчин сайд уулздаг байсан” гэж Каха Калазе хэлсэн боловч аль улсын элчин сайд болохыг тодруулаагүй ажээ.
Гүрж улс үндэсний эрх ашигтаа нийцүүлэн Оросын эсрэг хориг нэвтрүүлэхгүй гэж Гүржийн Ерөнхий сайд асан Ираклий Гарибашвили 2022 оны хоёрдугаар сарын 25-нд мэдэгдэж байсан аж.

Сэтгэгдэл ( 2 )
Сталин гүрж гаралтай хүн. Сайн муу хоёр түүхтэй
Англи