Хөгжмийн наадмын тайзан дээр Оросын төрийн далбааг гутаан доромжилсон Гүржийн дуучны үйлдэл санаатай төлөвлөн хэрэгжүүлсэн өдөөн хатгалга байсан бөгөөд гүрж эр хүний нэр төрд харш юм гэж эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намаас сонгогдсон депутат Дмитрий Самхаразе мэдэгджээ.
“Нэгэн дүрс бичлэгээс бидний харсан зүйл нь гүрж эрийн гаргах зан авир биш юм” гэж тэр Facebook хуудастаа бичсэн байна.
Дуучны гаргасан зохисгүй авир нь зорилготой, тусгайлан төлөвлөсөн, төлбөртэй байж магадгүй өдөөн хатгалга байсан гэж Гүржийн депутат үзэж байгаа аж. Гүржийн дуучин Тбилиси хотод болсон хөгжмийн наадмын үеэр Оросын төрийн далбааг гутаан доромжилж байгааг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээнд гарсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Georgia-iin olon mergen buuchid Maidan -d olon hun alsan
муу хужаа ....
dalbaag nshutaah htei muu buzar orosuudiin