Португал хөлбөмбөгч Диого Жота төрсөн дүү Андре Силвагийнхаа хамтаар өнгөрсөн зун авто осолд орж, нас барсан нөхөж баршгүй гарз тохиолдсон.
28 настай хөлбөмбөгч биеийн байдлаас шалтгаалан онгоцоор нисэх боломжгүй учир “Ливерпүүл”-ийн улирлын өмнөх бэлтгэлийн эхний өдөр амжиж очихоор Португалаас машинаар гарч, Испаниар дайран өнгөрөхдөө авто осолд орсон юм.
.jpg)
Хуримаасаа хойш 11 хоногийн дараагаар харамсалтайгаар амь үрэгдсэн хөлбөмбөгчийн бэлэвсэн эхнэр Руте Кардосод клубын удирдлага хэрхэн хандсан талаар дасгалжуулагч Арне Слот ярьсан байна.
“Харамсалтай нь бид төлөвлөснөөсөө нэг шинэ тоглогч илүү авах шаардлага тулгарсан. Энэ наймаанд гаргасан мөнгө бидний тооцсоноос мөн өндөр байж таарсан.

Эмгэнэлт явдлыг хотынхон хэрхэн хүлээн авч, сэтгэл санаагаар дэмжсэн нь манай клубын онцгой шинжийг илтгэсэн явдал болсон гэж бодож байна. Аваргын жагсаалаа хаана ч, хэзээ ч байгаагүй хэмжээнд хийсэн. Гэхдээ хамгийн гол нь эмгэнэлт явдал гарсны дараах фанатуудын хандлага үнэхээр биширмээр санагдсан. Тэр бүх цэцэг, хүндлэл, харуусал... Энэ талаар бодохоор сэтгэл шимшрэх шиг болох юм. Манай фанатууд гайхалтай байсан.
.jpg)
Мөн манай хөлбөмбөгчид ч оршуулгын ёслолд бүгдээрээ оролцсон. Дараа нь бид бэлтгэлдээ эргээд гарах ёстой болсон. Тийм үед “Эхнэр, хүүхдүүдэд нь ямар хэцүү байгаа бол?” гэж эрхгүй боддог юм билээ. Би фанатуудаараа бахархсанаа хэллээ. Мөн клубын удирдлагуудын тухай үг хэлмээр байна. Иймэрхүү тохиолдолд клубын удирдлага ихэвчлэн шүүмжлэлд өртдөг.
.jpg)
Гэхдээ манай клубын удирдлага хөлбөмбөгчийн үлдсэн гэрээний мөнгийг гэр бүлд нь бүтнээр олгосон нь үнэхээр магтууштай. Ийм л байх ёстой гэж хүмүүс хэлэх байх. Гэвч хөлбөмбөгт дандаа ингэж хандаж бас байж чаддаггүй юм” хэмээн Арне Слот өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Их сайхан сайхан мэдээ бичих юм. Баярлаллаа.