Дрон илрүүлэх хана босгох Европын төслийг хэрэгжүүлэх боломжтой

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Дрон илрүүлэх хана босгох Европын төслийг нэг жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой Европын Батлан хамгаалахын комиссар Андрюс Кубилюс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Шинжээчдийн дүгнэлтээр, нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг илрүүлэх системийг жил орчмын дараа дэлгэн байрлуулах боломжтой болно гэж тэр тэмдэглэжээ. “Манайд нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг илрүүлэх бололцоо хангалтгүй байгааг бид ойлгох хэрэгтэй. Сөнөөгч нисэх онгоц, пуужингуудыг илрүүлэх сайн хэрэгслүүд бидэнд байгаа хэдий ч нисэгчгүй нисэх төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн онцлогтой, тэдгээр нь маш жижигхэн бөгөөд их доогуур нисдэг” гэж Европын комиссар онцлов.

Оростой залгаа нийт хийлийн дагуу, түүний дотор Украины нутаг дэвсгэр дээр, нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдээс хамгаалах олон давхар хяналтын автомат систем дэлгэн байрлуулахад чиглэсэн “Дрон илрүүлэх хана” төслийг Герман, Польш, Финланд болон Балтын тэнгис орчмын орнууд хамтран санаачилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top