Монгол Улсын мэргэжлийн тулаанч Өлзийбатын Төрбаяр энэ оны 10-р сарын 18-нд Канад улсын Калгари хотноо болох мэргэжлийн тулаанд оролцохоор болжээ. Тэрбээр Хойд Америкийн хамгийн том мэргэжлийн Muay Thai промоушн эвэнтэд оролцож, дэлхийд нэр хүндтэй WBC Muay Thai холбооны “Nai Khanom Tom” бүсний төлөө тулалдах юм.
Энэхүү тулаан нь тухайн үдэш зохиогдох эвэнтийн дэд оргил (co-main event) тулаан байх бөгөөд, манай тамирчин Канад улсын шилдэг тамирчдын нэг болох Quinn Wasylik-тэй тулалдана.
“Nai Khanom Tom” бүс нь WBC Muay Thai холбооны зүгээс гардуулдаг нэр хүндтэй цол бүхий шагнал бөгөөд дэлхийн хэмжээний шилдэг тулаанчдын дунд явагддаг онцгой тулаан юм.
Ө.Төрбаярын хувьд өмнө нь олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монголын тулааны спортыг тив, дэлхийн тавцанд нэрлэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Энэ удаагийн тулаан нь Монголын тулааны спортын нэр хүндийг олон улсад таниулж, дэлхийн бүсийн эзэн болох томоохон боломж тул нийт тулаан сонирхогчид, спортын хорхойтнууд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг Ө.Төрбаярыг уухайлан дэмжихийг уриалж байна!

Сэтгэгдэл ( 1 )
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им. Ако имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com WhatsApp +13075431042