“Robot challenge” тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг урамшууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Энэ оны наймдугаар сард Бээжин хотод болсон Олон Улсын робот зохион бүтээх “Robot challenge” тэмцээнд Завхан аймгийн сурагчид амжилттай оролцож тусгай байр эзэлжээ. Сурагчдыг тэмцээнд оролцоход аймгийн ЗДТГ-аас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм.

Тэмцээнд нэг баг болон оролцсон Улиастай сумын 3 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Энхмэнд, Г.Алтанзул, 9б ангийн сурагч Б.Бат-Орших нартай аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр уулзаж, баяр хүргэлээ.

Тэрбээр ирэх жилийн тэмцээнд оролцох санхүүжилтийг бүрэн хариуцна гээд, сурагчдад амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top