Завхан аймаг баруун бүсийн тогоочдын улсын уралдаан, хоолны фестиваль зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Улаанбаатар хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон “Улсын аварга тогооч, зөөгч” шалгаруулах уралдаанд “Загасан нүд” рестораны ахлах тогооч Б.Алтансүх “Орон нутгийн онцлог идээ, ундаа” төрөлд алтан цом хүртсэн байна. Энэ нь Завхан аймгийн түүхэнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй амжилт юм. Мөн “Хүүхдийн хоол” төрөлд Улиастай сумын 7 дугаар цэцэрлэгийн тогооч Х.Оюунбилэг уг уралдааны 3 дугаар байрт шалгарлаа.

Уралдаанд амжилттай оролцоод ирсэн тогооч нар, аймгийн Тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэл нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзав.

Аймгийнхаа онцлог хоол хүнсийг сурталчлах, брэнд хоол үүсгэх, хоол үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ирэх жил баруун бүсийн тогоочдын ажил мэргэжлийн уралдааныг аймагтаа зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Засаг дарга Г.Өнөрбаяр танилцуулав.Тэрбээр аймгийнхаа сум бүрийг брэнд хоолтой болгох бодлогын хүрээнд Хоолны фестиваль хийх талаар ярилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top