Тэс сумын иргэдтэй уулзалт хийж, санал солилцов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр сумдад ажиллаж байна. Тэрбээр Тэс сумын иргэдтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, ирэх жилийн төлөвлөлтүүдээ ярив.

Мөн 2026 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгуулах ажлын саналыг иргэдээс авлаа.

Арц суурь-Нөмрөг чиглэлийн авто замын ажил эхэлсэн, боомтын бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийгдсэн, ОХУ- аас боомтоор шатахуун оруулж ирэх тогтоол батлагдсан, тус сумд услалтын систем байгуулахаар төлөвлөж буй зэрэг бодлого шийдвэрт Тэс сумын иргэд талархалтай хандаж байна.

Иргэд боомтоор орж ирэх шатахууны үнэ, залуу малчдыг дэмжих бодлого, сургуулийн дотуур байр, гал тогоо, спорт заал, Баян-Уул багт дахин дамжуулах станц байгуулах зэрэг асуудлуудыг хөндөв.

Тэс суманд энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл баригдаж байна. Орон нутгийн төсвөөс хадлангийн трактор болон иж бүрдэл, соёлын төвд лэд дэлгэц, гэрэлт гудамж байгуулах зэрэг ажлууд хийгдсэн ба энэ ондоо багтаж шинэ ковш олгох юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top