Дөрвөлжин сумын иргэдтэй уулзалт хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Дөрвөлжин сумын иргэдтэй уулзалт хийв. Тэрбээр Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд хийгдэж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын явц, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа мэдээллийг өгч, ирэх жилүүдийн төсөвт тусгуулах ажлын саналуудыг иргэдээс авлаа.

Иргэд “Буурал” багийн уул уурхайн асуудал, сургуулийн багш нарын нийгмийн асуудал, төрийн алба хаагчдын дэмжлэг, “Баян-Айраг” уул уурхайн компани аймаг орон нутагт үр өгөөжөө хэрхэн өгч буй, Хадан хошуунд баригдах гүүр, малын түүхий эдээ малчид үнэ хүргэмээр байна, усгүй багуудад худаг ус гаргах, малын хулгай, өвөлжилтийн бэлтгэл ажил суманд хэрхэн хангагдаж буй зэрэг асуудлуудыг хөндөж ярилцжээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Дөрвөлжин суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төв баригдаж байна. Цаашид Хомын хоолой болон сумын урдуур Завхан гол дээгүүр төмөр бетонон гүүр барихаар төлөвлөж байгаа гэдгээ иргэдэд ярилаа. Энэ гүүрүүд тавигдсанаар сумын эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд томоохон хувь нэмэр оруулахыг онцлов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top