Олон улсын Fitch Ratings агентлаг дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн урьдчилсан таамгийг нэмэгдүүлжээ.
Тухайлбал, 2025 онд алтны үнэ нэг унц нь 3000 ам.долларын түвшинд байх бол 2026 онд 2.7 мянган ам.доллар, 2027 онд 2000 ам.долларын түвшинд байна гэж таамаглаж байна.
Ам.долларын ханш сулрана гэсэн болгоомжлолоос үүдэн алт худалдан авах нь нэмэгдэж, улмаар үнэ нь өсөхөд хүргээд байна гэж шинжээчид онцолжээ.
Тус агентлагийн тооцоолсноор, 2025 онд зэсийн үнэ нэг тонн нь 9.5 мянган ам.долларын түвшинд байх бол 2026 онд 9000 ам.доллар, 2027 онд 8.5 мянган ам.долларын түвшинд байх аж. Зэсийн үнэ нэмэгдэх шалтгаан нь хэрэглээний өсөлт, зэсийн нөөц бага байгатай холбоотой гэж Fitch агентлагийн шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )