Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх аян Завхан аймагт хэрэгжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлилгээний зохицуулалтын газраас орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар шатны аян” манай аймагт нээлтээ хийлээ.

“Digital first” буюу “Цахимаар түрүүнд” арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил оролцож, аймагтаа төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээг танилцуулав.

ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт есдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд ажиллах ба аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгч, ажлын алба, Төрийн алба хаагч, багийн Засаг дарга нар, иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх, ЕБС-ын сурагчид, малчдыг сургалт, мэдээлэлд хамруулах юм.

Ажлын хэсэг Цахим хөгжлийг дэмжих хууль, тоон гарын үсгийн хэрэглээ, цахимаар ур чадвар олгох дадлага ажил, цахим шилжилт, цахим оролцоо, хиймэл оюуны хэрэглээ ба боломж, цахим орчин дахь зохистой хэрэглээ ба хувийн орон зай, хувийн нууцаа хамгаалах, цахим орчныг аюулгүй ашиглах, төрийн үйчилгээг цахимаар авах боломж зэрг сэдвүүдээр сургалт зохион байгуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top