Израил Катарын нийслэл Дохад цохилт өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Израил Катарын нийслэл Доха хотод хэд хэдэн цохилт өгсөн байна. Бай нь Хамас хөдөлгөөний удирдлагууд байжээ. Хамас хөдөлгөөн цохилтын улмаас таван гишүүн, тэр дундаа Хамасын удирдагчийн хүү амь үрэгдсэн тухай мэдэгджээ.

Катар нь АНУ-ын Ойрх Дорнод дахь гол холбоотон. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жил турш Хамасын улс төрийн удирдагчдад орогнол олгохын зэрэгцээ Вашингтонтой хамтран Газын зурвас дахь дайныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Катарын эмир шейх Тамим бен Хамад аль Танитай утсаар ярихдаа Газын зурвас дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд зуучлах үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүссэн байна. Трамп Израилын цохилтуудыг эрс буруушааж, Дохад дэмжсэн байр суурийг илэрхийлжээ.

Катарын ерөнхий сайд Мухаммед бен Абдел Рахман бен Жасем аль Тани Катар улс Израилд хариу барих эрхтэй гээд эрх зүйн хариу арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулсан тухай мэдэгджээ.

Есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж буй БНСУ-ын байнгын төлөөлөгчийн газар Израилын Катарт өгсөн цохилттой холбогдуулан шуурхай хуралдааныг энэ сарын 10-нд зарлаж буйгаа мэдэгджээ. Шуурхай хуралдаан хуралдуулах хүсэлтийг Алжир, Пакистан, Сомали зэрэг улс гаргасан байна. Исламын улс орнууд, Оман, Ливан, Алжир, Казахстан, Франц, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ромын пап Израилын цохилтыг буруутгажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 09 сарын 10

JINHENE ZUV . HAMASIIN TOLGOIG N OGTLOJ HAYAH HTEI . KATARIIN BAYCHUUD HAMASIIG IVEEN TETGEJ ALLAGA UILDUULJ BDAG

0  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 09 сарын 10

JINHENE ZUV . HAMASIIN TOLGOIG N OGTLOJ HAYAH HTEI . KATARIIN BAYCHUUD HAMASIIG IVEEN TETGEJ ALLAGA UILDUULJ BDAG

0  |  0
Top