Хамас хөдөлгөөн барьцааны дөрвөн хүний цогцсыг шилжүүлэн өгчээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп амиа алдсан бүх хүмүүсийн цогцсыг эргүүлэн өгөхийг шаардаад түүний энхийн төлөвлөгөөний дараагийн үе шат эхэлж буйг мэдэгдэв. Үүнээс өмнө Хамас барьцаанд байсан 20 хүнийг шилжүүлэн өгсөн билээ. Төлөвлөгөө ёсоор нийт 28 цогцсыг өгөх ёстой.
Хамас хөдөлгөөний зүгээс барьцааны хүмүүсийг янз бүрийн бүлэглэлүүд хяналтдаа байлгаж байсан тул зарим цогцсыг олоход хүндрэлтэй байгаа талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн, зарим хүмүүсийн цогцос дайны үед нурсан байруудын нурангин дор байж болзошгүй гэж үзэж байна.
Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн Хамас нэмж дөрвөн цогцос шилжүүлэн өгөх тухай зарласан байна. Израилын тал хүмүүнлэгийн тусламж бүхий цувааны тоог хоёр дахин цөөлнө гэж анхааруулсны дараа цогцсуудыг хүлээлгэн өгсөн тухай Ройтерс агентлаг дамжуулжээ.
Улаан загалмай нийгэмлэгийн мэдэгдэлд дурдсанаар, өнгөрсөн мягмар гарагт Израилд саатуулагдаж байсан нийт 45 хүний цогцсыг Газын зурваст шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )